Өнгөрсөн өвөл, хаврын турш хүнсний гол хэрэглээ махны үнэ урьд өмнө байгаагүйгээр өссөн. Энэ нь хангалттай хэмжээнд мах нөөцлөөгүй, иргэдийн гар дээр бэлэн мөнгө тараасан гээд олон хүчин зүйлээс шалтгаалсан. Харин өнгөрсөн сараас эхлэн Засгийн газраас тодорхой хэмжээний арга хэмжээ авч эхэлсэн нь бага ч гэсэн үр дүнгээ өгч байгаа бололтой. Мөн нийт нутгаар зуншлага жигдэрч, мал сүрэг тарга тэвээрэг авч байгаа нь ч махны нийлүүлэлтэд эерэгээр нөлөөлөх гол хүчин зүйл болсон гэж болно. Ямартай ч, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгааны дүнгээс харахад өнгөрсөн лхагва гарагийн байдлаар нийслэл хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.6 хувиар тус тус буурчээ.
Махны үнийн хувьд хонины мах өмнөх сарын дундаж үнээс 16.5-17.7, үхрийн мах 7.7-13.0, адууны мах 11.1 хувь, ямааны мах 10.5 хувиар буурсан байна.
ЭЛСЭН ЧИХРИЙН ҮНЭ ӨСЧЭЭ
Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын “Алтан тариа”-н задгай I зэргийн гурилын үнэ 3.8, II зэргийн гурилын үнэ 1.6, савласан дээд гурилын үнэ 0.6 хувиар тус тус буурчээ. Харин дотоодын бусад үйлдвэрийн болон импортын гурилын үнэ тогтвортой байгаа аж. Өргөн хэрэглээний сагсад багтах будааны дундаж үнэ ч тодорхой хувиар буурсан нь харагдаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүний дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.2 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.9 хувиар буурсан байна. Харин элсэн чихрийн үнэ өмнөх дундаж үнээс 1.8 хувь, өмнөх долоо хоногийнхоос 1.4 хувиар өссөн байна.

ЗАРИМ ТӨРЛИЙН ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ӨСӨВ
Төмс, хүнсний ногооны үнийн хувьд зарим төрөл нь нэлээд буурч, заримынх нь өссөн дүн ажиглагдаж байна. Тухайлбал, дотоодын төмсний үнэ 17.4, лууван 22.2, манжин 20.4 хувиар өссөн бол, байцааны үнэ 1.2, сонгины үнэ 10.8 хувиар буурчээ. Одоохондоо намрын ургац хураалт эхлэх болоогүй тул хүнсний ногооны үнэ төдийлөн буурахгүй бололтой. Түүнчлэн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ өмнөх сарынхаас 0.1-13.9 хувь хүртэл буурсан таатай үзүүлэлт байна. Харин сүүлийн долоо хоногт үнийн бууралт зогсонги байдалд орж, харьцангуй тогтвортой байгаа аж.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.