Хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдаж байна

Хаалттай хуралдаж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Төрийн ордны “Б” танхимд хаалттай хуралдаж байна.  Тус хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуулийн төслийг авч хэлэлцэж буй юм. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг мөн хаалттайгаар хэлэлцэнэ. Мөн тус байнгын хорооны хурлаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болно.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж