Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
Бүгд найрамдах Турк улсын үндэсний их хурлын дарга Мехмет Алли Шахин тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол  улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ. Төлөөлөгчдийг Төрийн ёслолын албаны дарга А.Батсайхан, Туркийн элчин сайд Ахмет Асым Арар  нар болон УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарын албаныхан өнгөрсөн шөнө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хүлээн авлаа. Төлөөлөгчдийг “Улаанбаатар” зочид буудалд байрлуулсан бөгөөд буудлын өмнө Турк улсын төрийн далбааг мандуулсан байна. Айлчлалын хөтөлбөр ёсоор 11.00 цагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.

Б.Энхмандах  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж