АНУ-ын Санхүүгийн департамент валютын талаарх удаан хүлээгдсэн хагас жил тутмын тайлангаа гаргалаа. Дөрөвдүгээр сард гарах ёстой байсан энэ тайланд Хятадын валютын ханш доогуур байна гэж өгүүлсэн ч Хятад зориудаар валютын ханшаа доогуур тогтоож байна гэж дурдаагүй байна. АНУ-ын экспортлогчид Хятад гадаадын их хэмжээний валютын нөөцөө ашиглан юанийн ханшаа доогуур барьж, барааныхаа үнийг хиймлээр доогуур тогтоож байна гэж үзэж байгаа юм.
Хятад албан ёсны бодлогоорооo үндэсний валютынхаа паунд, евро, ам.доллартай харьцах ханшийг маш бага зөрүүн дотор хэлбэлзүүлэхийг зөвшөөрч байгаа бөгөөд ханшийг нь зах зээлийн хөвөгч ханш хэлбэрээр сул тавиагүй. АНУ-ын хууль тогтоогчид Хятад юанийнхаа ханшийг зориуд доогуур барьж байна хэмээн үүний хариуд арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Обамагаас шаардсаар байсан юм.
Гурван долоо хоногийн өмнө Хятадын төв банк валютын ханшийн хяналтаа сулруулж байна гэж мэдэгдсэн. Хятад үүнээс өмнө 2008 оны долдугаар сараас хойш өөрийн валютын АНУ-ын доллартай харьцах ханшийг 6.83 гэж тогтоон барьж байсан юм. Пүрэв гаригт гаргасан тайлангаа Конгресст өгөхдөө “renminbi” хэмээн нэрлэгддэг Хятадын юанийн ханшийг цаашид няхуур ажиглах болно гэж өгүүлжээ. “Бид Хятадын юанийн ханшийг няхуур ажиглан энэ нь АНУ-ын Хятадруу чиглэсэн экспорт, АНУ дахь ажлын байранд сайнаар нөлөөлөх байдлыг хянасаар байх болно” гэж тэрбээр ярьсан байна. Уг тайланг тэрээр дөрөвдүгээр сард Конгресст гаргаж өгөх ёстой байсан ч Хятадад юанийн ханшаа чөлөөтэй болгох цаг хугацаа өгөхийн тулд хойшлуулсан ажээ.