“EADS” “USAF”-т шинэ үнийн санал өглөө

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

“EADS” “USAF”-т шинэ үнийн санал өглөө

Европын батлан хамгаалахын гэрээлэгч “EADS” АНУ-ын Нисэх хүчинд онгоц түлшээр цэнэглэгч онгоц нийлүүлэхээр шинэ үнийн санал өглөө. Удахгүй өрсөлдөгч “Boeing” компани мөн Пентагонд үнийн саналаа өгнө гэж таамаглаж байна. Одоо хүртэл хойшлуулаад байгаа гэрээ нь 35 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
Үүнээс өмнөхөн Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ) “Boeing” компани АНУ-ын Засгийн газраас хууль бус дэмжлэг авч байгаа эсэхийг тодруулахаар шалгалт хийж эхэлсэн ч энэ шалгалтын дүнг гаргахаа хойшлуулаад байна. АНУ, Европын холбоо харилцан гомдол мэдүүлснийг ДХБ авч хэлэлцээд олон жил болж байгаа юм. Зургадугаар сарын сүүлээр ДХБ Европын Холбоо “EADS”-ын салбар “Airbus”-т хууль бус дэмжлэг үзүүлсэн байна гэсэн шийд гаргасан. Европын Холбоо болон “Airbus” нар ДХБ “Boeing”-ын талаар шийд гаргахаа хойшлуулж байгааг шүүмжилсэн байна.
“АНУ, Airbus-ын талаарх маргаантай асуудал бараг зургаан жил үргэлжилж байгаа. Энэ асуудал маш их цаг авч байна” гэж Европын Холбооны гүйцэтгэх комисс мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж