Санамж бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурав

Санамж бичигт гарын үсэг зурав
БНХАУ-ын Сахилга батын хорооны гишүүн, Хянан шалгах яамны дэд сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх газрын дэд дарга ноён Цю Ваньсян нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт ажлын айлчлал хийж байна. Тэрбээр энэ сарын 5-нд Монголд ирсэн юм.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Сахилга батын хорооны гишүүн, Хянан шалгах яамны дэд сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх газрын дэд дарга ноён Цю Ваньсян Авлигатай тэмцэх газрын даргатай ажлын уулзалт  хийх үеэр ноён Цю Ваньсян “Хятад улс эдийн засгаа хөгжүүлэх, авлигатай амжилттай тэмцэх гэсэн хоёрхон гол бодлого барьдаг. Авлигатай амжилттай тэмцсэнээр эдийн засгаа цэвэр тунгалаг хөгжүүлэх болно” хэмээн ярьж байв. Мөн БНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллагын зүгээс авлигатай тэмцэх үүрэг бүхий бүх байгууллагаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбож өгч, гүүр болж ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэх газар БНХАУ-тай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай эхлүүлж байгаа. Тухайлбал,  авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх ажил явуулахад судалгаа шинжилгээний ажлыг хэрхэн хийдэг, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр ямар ажил хийдэг гэх мэтээр манай ажилтнуд БНХАУ-д очиж сургалтад хамрагдсан. Цаашид хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагууд авлигатай амжилттай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа  амжилттай хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэдгээ хэлсэн.
БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх газрын дэд дарга ноён Цю Ваньсян мөн энэ өдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод бараалхаж, Хятад улсын хувьд авлигатай хэрхэн тэмцдэгээ илэрхийлж, харилцан санал солилцлоо.
Энэхүү ажлын айлчлалын үеэр  хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагын хооронд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд  санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид санамж бичгийн хүрээнд хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагууд НҮБ-ын МонголАвлигын эсрэг конвенцийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, техникийн туслалцаа харилцан үзүүлэх, ажилтнуудаа харилцан сургах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх юм.
Г.Дарь
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж