Асашёорюүгийн цэцэрлэгт хиймэл сакура тарьжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Асашёорюүгийн цэцэрлэгт хиймэл сакура тарьжээ

Хотын захирагч Г.Мөнхбаярын
санаачилгаар наадмын бэлтгэл хангах  ажлын хүрээнд зарим шинэлэг ажлыг
санаачилсан гэх. Үүний нэг нь өнөөдөр зохион байгуулах цэцгийн баяр,
үзэсгэлэн ажээ. Хотынхны цэцгийн баярт зориулсан нэг сюрприз нь
Чингэлтэй дүүрэгт байрлах “Асашёрюгийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн шинэ 
тохижуулалт байв. Их аварга Асашёорюүгаар “овоглодог” боловч тэр нэг жил
нээлтээ хийснээс хойш зүс царай нь гандаж, өнгө будаг нь ховхорсон энэ
хэсэг одоо арай л “амьтай” харагдах болжээ.  Цэцэрлэгт хүрээлэнгийн
засварын зардлыг Чингэлтэй дүүргээс санхүүжүүлж,  “Наран танан” компани
тохижилтын ажлыг гүйцэтгэжээ. Хачирхалтай нь, Асашёорюүгийн цэцэрлэгт
хүрээлэнгийн эргэн тойронд хиймэл сакура амилжээ. Басхүү нэрийг нь хэлж
мэдэхгүй хиймэл цэцэгс энд тэндгүй харагдах нь таримал цэцэгсээсээ олон
байх аж.
“Цэцгийн баяр” гэдэг нэр нь сайхан ч хиймэл, даавуун цэцэг
суулгачихаад баярлаж сууна гэж ч юу байхав. Гэтэл иймэрхүү хиймэл зүлэг,
цэцэгсийг нийслэлийн хаа сайгүй харж болохоор болж. Баруун дөрвөн
замаас бидний нэрлэдгээр Модны 2 руу өгсөх замын голоор уртаа гэгчийн
хиймэл зүлэг байрлуулсныг та анзаарсан байх. Гэхдээ хөрс, ус нь байхад
хивс шиг хиймэл зүлэг, цэцэг суулгаж, ийм тэнэг санаачлагадаа зориулан
хэчнээн төгрөг үрэн таран хийж байгаа бол гэдэг асуултыг Нийслэлийн
Засаг даргад тавимаар л байна.

Г.Даша


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж