
Улсын их баяр цэнгэл наадам хаяанд айлсаад ирлээ. Уяа уяаны хурдан хүлгүүд шандас сорихоор сойлго таарч жигдрээд байна. Гэвч нэг базаахгүй мэдээ чих дэлслээ. Улсын баяр наадмын тод манлай хүлгүүдийн нэг Эрдэнэчулууны алдарт шарга азарга энэ жилийн наадмыг өнжиж мэдэхээр болжээ. Шарга азарга бага зэрэг гэмтэлтэй байгаагаас наадам алгасуулахаар болсон тухай уяачийн сайн танил ярьж байна.
Д.ОЮУН