Улстөрийнхөн Пауль наймаалжид “хандарч” байна

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Улстөрийнхөн Пауль наймаалжид “хандарч” байна

Германы Оберхаузен хотын акуа-хүрээлэнгийн Пауль хэмээх наймаалж үнэхээр од болж  байна. Өмнө нь түүнд  хөлбөмбөгийн хорхойтнууд анхаарлаа хандуулж байсан бол одоо Евро парламент ч анхаарлаа хандуулж магадгүй байна. Испанийн Байгаль орчин, загасны аж ахуй хариуцсан сайд Елена Эспиноза хэлэхдээ, “ Би ирэх даваа гаригт Европын парламентын хуралтай. Энэ хурал дээр Пауль нэртэй наймаалжийг байгалийн бусаар үхүүлэхийн эсрэг хориг тавих саналыг Европын парламентаар оруулна” гэж мэдэгдсэн байна.  Тэгвэл Испанийн Ерөнхий сайд Хосе Запатеро “ Би наймаалжинд анхаарал тавьж байгаа. Шаардлагатай бол түүнийг хамгаалахад зориулж тусгай баг гаргаж явуулдаг юм уу гэж бодож байна” хэмээн хэлжээ.
Хэдийгээр эдгээр мэдэгдлүүд хошин шог аястай байгаа ч испаничууд дээр дооргүй Пауль наймаалжинд “хайр зарлаад” байгаа аж. Гэхдээ сүүлийн үед гарах болсон нэг мэдээнээс болж испаничууд ууртай байгаа германчуудын араас ч орох төлөвтэй байна. Учир нь өчигдөр Амстердамын  Де Телеграаф сонины сайтад наймаалжийг шинэ дэлхийн аваргаар Голландыг болно гэж таамаг дэвшүүлсэн тухай мэдээлж, Пауль наймаалж Голландын тугтай хайрцагнаас хоолоо авч байгаа зургийг нийтэлсэн байжээ. Чухам энэ нь Де Телеграафын эвлүүлэг байсан уу үгүй юу гэдэг талаар мөн л шуугиан дэгдээд байгаа аж. Харин ихэнх мэдээллийн сувгаар болохоор өнөөдөр Гринвичийн цагаар 7 цагийн орчимд (УБ-ын цагаар 14-15 орчимд) Пауль наймаалж эхний төлгөө буюу хүрэл медалийн төлөөх тэмцээний ялагчийг “тодруулах” бөгөөд дараа нь аварга багийг тодруулна гэж мэдээлэгдэж байгаа юм. Ямар ч болов одоогооор бөмбөг бөөрөнхий ч Пауль наймаалжны “төлөг”  бөөрөнхийлөхгүй л байгаа юм даа.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж