Оюутолгой нисэх зурвасаа барьж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Оюутолгой нисэх зурвасаа барьж эхэллээ

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш үйл явц ямар байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгаа. Тус төсөлтэй холбоотой бас нэгэн бүтээн байгуулалтын ажил саяхан эхэлжээ.  Энэхүү бүтээн байгуулалтын ажилд гадаадын компаниудаас илүүтэйгээр Монгол компаниудаас бараа бүтэгдэхүүн, үйлчилгээ худалдан авах бодлого баримталж байгаагаа Оюу Толгой компани нэг бус удаа олон нийтэд мэдэгдэж байна. Өчигдөр л гэхэд тус компаниас 7-50 сая хүртэлх төгрөгийн төсөвтэй ажил гүйцэтгэлийн тендерүүдийг зарлаад байгаа юм. Оюу Толгой төслөөс зарласан тендерүүдэд Монголын компаниуд шалгарч, ажлаа эхэлсний нэг нь Монроуд компани. Оюу Толгой дахь Оюутын онгоцны буудлын шинэ нисэх зурвасын барилгын ажлын тендерт тус компани шалгарч ажлаа эхлээд байгаа ажээ. Хатуу хучилттай нисэх зурвас таван тэрбум төгрөгийн төсөвтэй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж