АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ

АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.30 цагаас эхэлж, Улсын ерөнхий прокуророос гаргасан Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. Өнгөрсөн лхагва гаригт тус байнгын хороогоор эл асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргах байсан ч УИХ-ын гишүүн Л.Гүндалай болон бусад хүмүүсийн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан хэргийг сөргүүлэн тавьсан нь хуралдааныг хойшлуулах үндсэн шалтгаан болсон юм.
Харин Улсын ерөнхий прокуророос Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг хоёр үндэслэлээр буруутгаж буй. Тодруулбал, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэл гаргаад байгаа билээ.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж