Өвс, тэжээл худалдаж авах санал тавьж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Өвс, тэжээл худалдаж авах санал тавьж байна

-Танай аймагт өвөлжилт ямар байна вэ?

-Өвөлжилт хүндрэх тийшээ хандаж байна. Алтанбулаг, Түшиг, Хүдэр сумын нутгуудаар өвөлжилт нэлээд хүндэрсэн. Гэхдээ өмнөх жилийг бодвол харьцангуй гайгүй байна.

-Аймгийн нөөцийн өвс, тэжээл хангалттай байгаа юу?

-Өвс, тэжээлийн нөөц бол хангалттай байна. Зарим аймаг, орон нутгаас өвс худалдаж авах санал ч тавьж эхэлсэн. Энэ бүхнийг хэлэлцэж байгаа. Харин зам, гүвээ цасанд боогдох л асуудал болоод байна. Гэхдээ энэ бүхнийг цаг тухай бүрт нь арилгах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Ер нь манай аймаг бар жилээ амжилтаар дүүрэн үдэж байна гэхэд болно. Улсын тэргүүний тариаланч гурав,  улсын сайн малчин хоёр, алтан хурганы эзнээр хоёр хүн тодорсон.  

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж