АНУ-ын улс төр судлаачтай уулзав | News.MN

АНУ-ын улс төр судлаачтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын улс төр судлаачтай уулзав

АНУ-ын улс төр судлаачтай уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын нэрт улс төр судлаач, доктор  Збигниев Бжезинскиг өчигдөр хүлээн авч уулзан, хамт үдийн зоог барилаа. Уулзалт, зоогийн үеэр Ерөнхий сайд, З.Бжезински нар олон улсын харилцаа, гадаад бодлого, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо хуваалцлаа. Доктор З.Бжезински Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Монгол Улсад анх удаа ирээд байгаа бөгөөд Гадаад харилцааны яаманд “Евроази дахь АНУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц унших юм.

З.Бжезински нь 1976-1981 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан билээ. Тэрээр АНУ-БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг сэргээхэд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд энэхүү зүтгэлийг нь үнэлж 1981 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одонгоор түүнийг шагнажээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж