Аргентины үндэсний баяр
Тукуман хотноо 1816 оны долдугаар сарын 9-нд Испаниас бүрэн тусгаарлагдсан тухай Мөнгөн голын нэгдсэн мужууд зарласан ба тэр хожим Аргентин улс болжээ. Энэ дөрийг тус орны Тусгаар тогтнолын өдөр (Independence Day in Argentina) болгон тэмдэглэж иржээ.
Өдрийн ишлэл
“Танд босох цаг чинь иржээ. Таныг дэвшүүлэхийн тулд бүгд бэлэн болоод байна”
(Хатан хаан Екатерина Алексеевнад Алексей Орловын 1762 онд хэлсэн үг)
Энэ өдрийн өглөө Екатерина III Петр хааны эхнэр болон сэржээ. Орой нь тэрээр Оросын хатан хаан болсон байлаа. Нөхөр нь хаан ширээнээсээ татгалзжээ. Долоо хоногийн дараа Екатерина бэлбэсэрч түүний балчир настай хүү Павел өнчирөв.
А.Р. Лисевска. Их ван Петр Федорович ба их ахайтан Екатерина Алексеевна. 1756. 1762 оны энэ өдөр хааны хосууд бүрэн хагацлаа. Хаан ширээнээсээ “сайн дураар” татгалзсаных нь төлөө эхнэр нь III Петрт энэ зурагт зурагдсан араб хүү, мөн хийл хөгжим ба нохойг нь үлдээжээ.
Үйл явдал
1791 ОН: Орос-Туркийн дайны (1787-1791) хамгийн сүүлчийн том тулалдаан Дунай мөрний баруун эргийн Мачин хотын орчим болжээ. 1791 онд Оросын арми Дунай мөрний цаана байлдааны ажиллагаа явуулах тушаал авсан байв. Оросуудыг Дунайн цаана нэвтрүүлэхгүйн тулд везирь Юсуф-паша Мачин ба Бабадагийн орчим 80 мянган хүнтэй арми байрлуулсан байв. Оросын арми генерал Н.В.Репнины командлал дор Мачины дэргэд туркуудын 30 мянган хүнтэй нэгтгэлийг нь эхлээд бут цохихоор гурван корпусыг Дунайгаар гатлуулан 9-ны өглөө төлөвлөсний дагуу байлдаанаа эхэлсэн байв. Зургаан цагийн тулалдааны дараа Оросын арми тэнд бүрэн ялалт байгуулжээ. Энэ тулалдаан ба Туркийн флотын Калиакрийн дэргэдэх ялалт нь Орост ашигтай Яссийн энхийн гэрээ авчирсан билээ.
1877 ОН: Уимблдонд хамгийн анхны агаарын теннисний тэмцээн явагдлаа Лондоны баруун өмнө Ворпл-Роад дүүрэгт түрээслэн авсан газарт “Бүх английн крокет клуб” байгуулагдсан байв. 1872 онд Жон Уолш гэдэг хүн хайртай охиноо клубын байнгын гишүүн болгохын тулд зүлэг хадагч машиныг уг клубт бэлэглэжээ. Клубынхан крокетаас гадна лаун-теннисээр хичээллэдэг байсан гэнэ. Удалгүй энэ тоглоом алдартай болж түүний нэрийг клубын нэрэнд нэмэрлэн 1875 онд анхны талбайг байгуулсан байна. Зүлэг хадагч эвдэрсэн учир шинэ хадагчтай болохын тулд тоглогчид нь тэмцээн зохион байгуулахаар шийдсэн байна. Зарлалын дагуу анхны тэмцээний ялагчид алтан цом, хоёрт орсон хүнд нь мөнгөн цом гардуулахаар болсон байв. Анхны тэмцээнд нийт 22 хүн оролцон нэг нэг гинейг тэмцээний төлбөрт төлсөн байлаа. Хамгийн анхны ялагч Спенсер Гор 35 гинейн шагнал авч байжээ. Одоо бол Уимблдоны теннисний тэмцээний нийт шагналын сан нь 20 сая ам.доллар болдог.
1877 ОН: Телефоныг анх зохиогч Александр Белл «Bell Telephone Company» гэсэн нэртэй телефоны анхны компанийг байгуулжээ. Бостоны их сургуулийн хэл ярианы эрхтний профессор Александр Белл 1873 оноос зохистой телеграф гэсэн бүтээл дээрээ ажиллаж байлаа. Тэр төхөөрөмж нь нэгэн утсаар зэрэг долоон цахилгаан илгээх ёстой байж. Үүний тулд тэрээр долоон уян дискийг ашигласан ба хос бүр нь өөрийн хэлбэлзлийг дамжуулах ёстой байжээ. 1875 онд туршилт хийж байх үеэр нь нэг диск нь доош унан контакттай нь наадсан байв. Түүнийг авах гэсэн механикийн урсгаж байсан хараалыг Белл хүлээн авах аппарат дээрээ ажиллаж байхдаа мэдэж сулхан дууг сонсчээ. Тэгээд тэр хоёр төгсгөлдөө бэхлэгдсэн хавтан нэг ёсондоо уян мембран болсныг мэдсэн ажээ. Ийм зарчмаар тэр өөрийн бүтээлээ хийж 1876 онд анх удаагаа хүний яриаг 12 метрийн зайтай өөрийн ажлын өрөөнд дамжуулсан гэнэ. Түүнийг олон нийтэд танилцуулсан нь маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ба ингээд Белл өөрийн телефоны компанийг байгуулжээ. 1881 онд анхны телефон станцууд байгуулагдсан байлаа.