Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Б.Обама баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Б.Обама баяр хүргэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Б.Обама баяр хүргэв
Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой,  Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама захидал ирүүлж,  Монголын ард түмэнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэв. Тэрээр захидалдаа:
“Танай эх орон ардчиллыг амжилттай хөгжүүлсэн энэ богино хугацаанд Америк-Монголын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа  худалдаа эдийн засаг, боловсрол, соёл урлаг, байгал орчины салбаруудад болон олон улсын аюулгүй байдлын хүрээнд улам бүр бэхжиж байна.  Энэхүү хамтын ажиллагаагаар дамжин, бидний харилцан биенээ хүндэтгэх, нөхөрсөг найрамдалт харилцаа улам бүр хөгжиж байгаад би баяртай байдаг” гэжээ.
Мөн түүнчлэн АНУ-ын Аляска муж улсын сенатор ноён Марк Бегич,  Канадын амбан захирагч Мишаэль Жан нар  Монгол Улсын үндэсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэж захидал ирүүлсэн байна. Сенатор М.Бегич захидалдаа, Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойн гүн хүндэтгэлтэй мэндчилгээг мөн хүргэхийг хүсч байна. Танай улсын их түүхийн гэрэл гэгээтэй, гайхалтай нэгэн хэсэг нь ардчиллын 20 жилд хамаарах бөгөөд, Монголын ардчилал дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ болдог билээ хэмээн тэмдэглэжээ.
Канадын амбан захирагч Мишаэль Жан талархлын захидалдаа, бидэнд өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг нөөц, ардчиллын нийтлэг үнэ цэнэ гээд адил төстэй зүйл олон бий. Канад Улс Монгол Улсын түнш гэдгээрээ бахархдаг. Бидний хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжинө гэдэгт бид итгэлтэй байна  гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж