Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараах хөтөлбөрийн дагуу төрийн их ажлаа “нугалах” юм байна. Тухайлбал, долдугаар сарын 10-нд үдээс өмнө Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Дараа нь нэр бүхий хүмүүст Төрийн шагнал гардуулна. Үдээс хойш Төрийн хүндэтгэлийн концерт үзэж сонирхох аж.
Харин долдугаар сарын 11-нд Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг эхлүүлж үг хэлнэ, их үдэд сур харвааны асарт зочилно. Орой нь төрийн дайллагад оролцох юм байна. Долдугаар сарын 12-нд Соёолон насны морьдын уралдаан үзэж сонирхохын зэрэгцээ их насны морины уралдаанд уясан хүлгээ түрүүлүүлсэн уяачийнд зочлох ба дараа нь улсын их баяр наадмын хаалтын ажиллагаанд оролцох ажээ.

Г.ДАРЬ
Холбоотой мэдээ