Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр баталсантай холбогдуулан ажлын хэсэгт орсон гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Уг ажлын хэсэгт Ардчилсан нам, МАХН-аас тав таван гишүүд багтсан аж. Ажлын хэсгийн гишүүд энэ асуудлыг 5 дугаар сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаар олон нийтийн төлөөлөл болон эрдэмтдийн саналыг ажлын хэсгийн гишүүд хангалттай сонссон гэнэ. Харин УИХ-аас шинээр төрөх хүүхдэд хувьцаа өгөх талаар тогтоогоогүй, Энэ асуудлыг Засгийн газар тогтоол гаргаж шийдэх аж. Харин хувьцаа эзэмших хүсэлтэй аж ахуй нэгжүүд 2010 оны 06 сарын 30-аас өмнө татвараа төлсөн улсад ямар ч өргүй байх шаардлага тавьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 50 хүртлэх хувийг эзэмшүүлэх шийдвэр гаргасан бол үүний 10 хувь нь иргэдэд, дахин 10 хувийг нь 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болон түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуй нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдаалах. Харин хувьцааны 30 хүртлэх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах зэргээр эзэмшүүлэх болсон.
Мөн угтуулан тавих нөхцөл, боомтын асуудал, нүүрсний нөөц, олборлолтын нөхцөлийг харгалзан Тавантолгойн ордын тодорхой хэсэгт төрийн өмчит компани олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулж, тодорхой хэсгийг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдыг урьдчилан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу ил тод, нээлттэй хэлбэрээр шалгаруулах болон хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ явуулахдаа,
-Шалгарсан аж ахуй нэгжтэй урьдчилгаа төлбөр, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж хөрөнгө оруулалтын гэрээны төслийн дагуу гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж, хэлэлцээрийн дүнг Улсын Их Хуралд танилцуулах,
-Ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтэц барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, төслийн хэрэгжилтийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл болзлыг хэрэгжүүлэх,
-Тавантолгойн ордыг түшиглэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлхэд түлхүү анхаарч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлыг 2010 оны гуравдугаар улиралд багтаан дуусгахыг Засгийн газар /С.Батболд/-д үүрэг болгож намрын чуулганд оруулж ирэх даалгаварыг Засгийн газарт өгсөн талаар ажлын хэсгийн гишүүд мэдээллээ.

Монгол Улсын хүн амын нэгдсэн тооллого явагдаж байгаа. Хувь хүртээх ажлыг уг ажлын хүрээнд хэрхэн хүртээх талаар шийдэх эсэх асуудал байгаа. УИХ бол Монгол Улсын бүх иргэдэд хувь хүртээх ёстой гэсэн ерөнхий “рам” өгсөн. Намрын чуулганаар гадаадын иргэн, аж ахуй нэгжид хувьцаа эзэмшүүлэх талаар ярилцах гэнэ. Тогтоолыг баталснаар төрийн өмчит компаниуд олборлолт хийх боломжтой боллоо гэсэн үг аж. Цаашид төрийн эзэмших хувьцааны хувь хэмжээ буурах талаар УИХ-ын гишүүн Ц.Бадмсүрэн дурдсан. Оператар компаниудийн хувьд Монгол Улсын Засгийн газар сонгон шалгаруулалтаар шийдэх юм.
Б.Алтансүх
Холбоотой мэдээ