Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг огцорсон, огцроогүй гэсэн яриа удтал дуулиан дэгдээсэн. Тус дүүргийн Иргэдийн Хурлын хэсэг төлөөлөгч энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн билээ.
Энэхүү хуралдаанаас гарсан дүүргийн Засаг даргыг огцруулах тухай гэх хууль бус шийдвэрүүдийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд тус Засаг даргыг огцруулах шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна. Уг шийдвэрийг шүүх хүчингүй болгосонтой холбоотойгоор тус хууль бус хуралдааны шийдвэрүүд дээр үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 128, 130 тоот захирамжуудыг мөн хүчингүй болгожээ.

Д.ОЮУН