FIFA World cup-ын сонирхолтой дараалал

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

FIFA World cup-ын сонирхолтой дараалал

Сүүлийн 12 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаад нь Өмнөд Америкийн баг, зургаад нь Европ тивийн баг түрүүлсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь эдгээр багууд дэлхийн аваргын цомыг ээлжлэн хүртэж байсан байх юм. Тэдгээрийг нь дурдвал, 1962 онд Бразил, 1966 онд Англи, 1970 онд Бразил, 1974 онд Баруун Герман, 1978 онд Аргентин, 1982 онд Итали, 1986 онд Аргентин, 1990 онд Баруун Герман, 1994 онд Бразил, 1998 онд Франц, 2002 онд Бразил, харин хамгийн сүүлд 2006 онд Италийн шигшээ баг түрүүлж цомын эзэд болж байжээ. Хэрвээ энэ дараалал биелэгдсэн бол энэ удаагийн ДАШТ-д Өмнөд Америкийн баг түрүүлэх ёстой. Гэтэл энэ жилийн ДАШТ-д энэ ээлжилж түрүүлдэг байдал хагас шигшээгийн Уругвай болон Голландын багийн тоглолтын дараа тасалдах нь ойлгомжтой болсон юм. 48 жил тасралтгүй үргэлжилсэн энэ дараалал ийнхүү тасарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж