Олонхийн бүлэг завсарлага авах нь утгагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Олонхийн бүлэг завсарлага авах нь утгагүй гэв

Олонхийн бүлэг завсарлага авах нь утгагүй гэв
УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр маргааш хүртэл завсарлага авч буйгаа мэдэгдсэнийг Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг эсэргүүцэж, “Олонхийн бүлэг завсарлага авах нь утгагүй. Улсын баяр наадам дөхсөн энэ үед УИХ маш шахуу хөтөлбөрөөр ажиллаж байхад олонхийн бүлэг ийн завсарлага авах нь зохисгүй. Аль болох асуудлуудаа шийдээд явах ёстой” гэлээ.

Харин УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Хууль батлагдах, батлагдахгүйн хувь заяан дээр байна. Манийг ч зовоогоод, бүлэг дээр ч асуудлыг хагалахад хүндрэлтэй байгаа. Гэхдээ завсарлага авахаас аргагүй байна” гэсэн юм.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж