
Нью-Йоркт бөмбөг дэлбэлэх гэсэн оролдлогыг есдүгээр сарын 11-нээс хойшхи хамгийн ноцтой заналхийлэл байсан гэж АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер мэдэгдсэн. Лхагва гаригт үүнтэй төстэй оролдлого Английн Манчестер хотод хийгдэх гэж байсныг илрүүлсэн. Норвегийн оролдлогыг Аль Кайдагийн дээгүүр тушаалтнууд оролцож зохион байгуулсан гэж үзэж байна. Одоогоор энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэлийнхэнд өгөөгүй байгаа бөгөөд өнөөдөр орой тийшээ хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байна гэж “Associated Press” агентлаг мэдээллээ. Яагаад Норвегид бөмбөг дэлбэлэх гэж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа Аль Кайдагийн хоёр дахь удирдагч Айман аль-Завахри хэд хэдэн улсад бөмбөг дэлбэлэх хэрэгтэй гэж нэрлэж байсны дотор Норвеги багтаж байсан юм. Норвегийн 500 цэрэг Афганистанд алба хааж байгаа нь үүнд нөлөөлсөн байж болох юм. Түүнчлэн Данийн сонинд Исламын зөнч Мухаммедыг шоглож зурсан зургийг Норвег, Шведийн сонингууд дуурайн цуврал шог зургууд гаргасан нь ч мөн нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Т.Бадрах