Бушерын АЦС есдүгээр сарын 1-нээс ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Бушерын АЦС есдүгээр сарын 1-нээс ажиллана

Бушерын атомын цахилгаан станц ирэх есдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ хэмээн Ираны Атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Али Акбар Салехи мэдэгдлээ. Түүний хэлснээр долдугаар сарын 7-нд АЦС-ын туршилт амжилттай хийгдсэн байна.
АЦС-ыг ажилд оруулахын өмнөх “халуун” гэгдэх гол туршилт хийгдсэн ба 37 жил сунжирсан их ажил дуусч АЦС ажиллахад бэлэн хэмээн Салехи мэдэгдсэн байна. Бушерын АЦС-ыг Оросын мэргэжилтнүүд байгуулж байгаа бөгөөд өмнө нь “Росатомын” тэргүүн  Сергей Кириенко мэдэгдэхдээ Бушерын станцыг наймдугаар сар гэхэд ашиглалтад өгнө гэсэн байлаа. Станц 1999 онд ашиглалтад орох ёстой байсан боловч тэр нь хойшлогдсоор өнөөг хүрчээ. 2009 оны нэгдүгээр сарын сүүлчээр Оросын тал цөмийн түлшний нийлүүлэлтийг хийж дуусгасан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж