Твиттерийг интернэтийн хамаарлаас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Твиттерийг интернэтийн хамаарлаас гаргажээ

Дайны хажуугаар дажин гэгчээр Египетэд болж байгаа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж тус улсад байсан бүх интернэт провайдерүүдийг хаасан байна. Үүнээс болж тус улсад интернэтийн ямар ч үйлчилгээ авах боломжгүй болсон тухай мэдээлэгдэж байсан билээ. Гэтэл Google корпорациас Египетийн оршин суугчдад зориулан твиттерийн сүлжээнд интернэтээр дамжилгүйгээр мэдээлэл дамжуулах боломж олгожээ. Үүний тулд утасны дугаар луу залгаад дуут мэдээлэл үлдээмэгц тэр нь автоматаар цаад хүнийх нь твиттер хаягаар илгээгддэг болсон байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж