Өчигдөр дизайнер Jean Paul Gaultier haute couture шоугаа хийлээ. Францын нэрт дизайнерын 2010/2011 намар, өвлийн haute couture шоунд олон, олон нэр алдартнууд цугласан байсан бөгөөд стриптиз од Dita Von Teese тайзан дээр алхаж уур амьсгалыг бүр ч халуухан болгосон байна. Эхлээд тайзан дээр гарч ирэхдээ Dita Von Teese урт хар даашинзтай байсан бол алхах явцдаа нэг, нэгээр нь тайлсаар байгаад ер бусын этгээд загварын дотуур хувцастайгаа үлдсэн нь тэнд цугларсан зочдын анхаарлыг 100 хувь татсан хамгийн гайхалтай сюрприз нь байв.
Gaultier энэ удаагийн кутюр коллекцдоо далайн доорх амьдралаас нэлээд санаа авсан байна. Далай дотор өмсдөг өмсгөл, амьсгалын төхөөрөмж зэргээс санаа авч содон сонин шийдэлтэй хувцаснууд зохиосон нь зочдод ихэд таалагдсан гэнэ.

Ж.Нил