Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраас санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн үндсэн үзэл санааг өөрчлөхгүйгээр төсвийн харилцааг нэгдсэн нэг хуулийн хүрээнд зохицуулах, хуулиудын давхардсан болон зөрчилтэй заалтуудыг уялдуулан нэгтгэж засч сайжруулах, УИХ, Засгийн газрын тогтоол болон бусад эрх зүйн актаар зохицууулагдаж байгаа болон шинээр хуульчлах шаардлагатай гол харилцааг зохицуулахаар энхэүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Ингэж хоёр гол хуулийг нэгтгэсэн байдлаар шинэчлэн найруулга хийснээр төсвийн тогтолцооны шинэчлэл хийх суурь асуудлуудад иж бүрэн, нэгдмэл байдлаар хандаж хэрэгжүүлэхэд дөхөмтэй болох, төсвийн нэгдмэл байдлыг хангах замаар хариуцлагатай, үр ашигтай төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналтын болон хяналтын системийг бий болгох сайн талтайг Ерөнхий сайд онцлов.

Хуулийн төсөлд төсөв, санхүүгийн нэгдсэн удирдлагыг хангахад чиглэгдсэн мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлага, Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, дотоод аудит, төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн хариуцлага, сахилга бат, тогтвортой байдал, төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн хоорондын уялдаа, төсвийн ерөнхийлөн захирагчдад зохистой хэмжээнд төсөв, санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэх, орон нутгийн төсвийн эрх мэдлийг өргөжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

Мөн төсвийн жил нь тухайн оны нэгдүгээр сарын 1-ний өдөр  эхэлж, арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байх, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх, Засгийн газар энэхүү төслийг хэлэлцэн тавдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж байх, харин УИХ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний дотор хэлэлцэн баталж байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Ерөнхий сайд мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж