Б.Хурц удахгүй ирж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Б.Хурц удахгүй ирж магадгүй

Шүүх хурлын бэлтгэлээ сайн хангаж чадвал Б.Хурц эх орондоо ирнэ

Б.Хурцын шүүх хурал нөгөөдөр болно. Түүнийг Германд шилжүүлэн өгөх эсэхийг шийдэх ёстой шүүх хурал тодорхой шалтгаангүйгээр энэ сарын 3-ны өдрийг хүртэл хойшилсон билээ. Хурал хойшилсны дараа түүнийг батлан даалтад гаргахаар хэлэлцэх байсан ч мөн л бүтэлгүйтсэн.  Тухайн үед Б.Хурцын өмгөөлөгч, Английн гадаад албаныхан Б.Хурцыг хууран мэхлэх аргаар урьж урхинд оруулан баривчилсан гэж байсан бол тэрбээр шүүх хурал дээр “Та анх Английн виза мэдүүлэхдээ яагаад Английн Аюулгүйн албаныхантай уулзахаа мэдэгдээгүй вэ” гэсэн асуултад Оросоор “Үнэнийг хэлэхэд энэ бол гутаан доромжлол. Монголын Аюулгүйн зөвлөлийн албаныхан мэргэжил нэгтэнтэйгээ гадны ямар нэг улсад уулзахаар төлөвлөсөн бол хүнд хэлдэггүй” гэж байсан. Ямартай ч нөгөөдөр болох түүнийг шүүх хурлаар эх оронд нь буцаах эсэх асуудлыг шийдэх юм. Энэхүү шүүх хуралд Монголын талаас бэлтгэл сайтай байгаагаа хэлж байгаа юм. Иймд Б.Хурц удахгүй эх орондоо хөл тавьж магадгүй.  

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж