Цэргийн ёслолын жагсаал болно

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Цэргийн ёслолын жагсаал болно

Цэргийн ёслолын жагсаал болно
Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар цэргийн хүрээний анги, салбарууд оролцсон цэргийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-ны өдрийн 10.00 цагт болно. Уг ёслолын парад жагсаалд оролцох цэргийн албан хаагчид сүүлийн долоо хоногийн турш өглөөний 05:00-07:00 цагийн хооронд бэлтгэл сургуулилтаа тус талбайд базааж байгаа сурагтай. Нэгдсэн парад сургуулилтыг маргааш өглөө салбарын удирдлагууд шалгах юм байна.

Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж эхэлснээс хойш эдүгээ 89 жил болж байгаа аж.

Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байв.

Энэ  жилийн цэргийн хүндэтгэлийн ёслолын арга хэмжээнд 1300 гаруй цэргийн алба хаагчдын оролцох гэнэ.

Д.Долгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж