
Лорен Коссэлни Францын Тулла хотноо төрсөн, Польш гаралтай тоглогч бөгөөд одоогоор аль улсын шигшээд багт тоглохоо шийдээгүй байгаа ч аль ч улсын шигшээд өндөр чадвартай тоглох боломжтой гэж яригдаж байгаа юм. Филипп Сэндэросыг “Фулхэм”-д зарсан, Силвэстэр, Галлас нар хөгширсөн энэ цаг үед Лорен Коссэлни “Их буучид”-ын хамгаалалтын ирээдүй болох учиртай. Тэрбээр олонд төдийлөн танил бус, Францын 2-р лигийн “Лориент” клубт тоглож байгаад дэлхийн шилдэг клубын эгнээнд нэгдэж байгаа нь энэ юм. Энэ наймаа “Их буучид”-ын энэ жил хийсэн хоёр дахь наймаа болж байгаа бөгөөд дэлхийн аваргын өмнөхөн тус клуб мөн Францын лигээс залуу довтлогч Мауранэ Шамахыг эгнээндээ нэгтгэсэн билээ.