
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилго тоглолтуудаас эхлэн Дунга хэл амны бай болж эхэлсэн, түүний сонгож авсан тактик, сонгон авсан тоглогчид үзүүлж буй тоглолт Кофены эх орны ард түмэнд өндөр сэтгэгдэл огт төрүүлээгүй, Дунгад шүүмжлэлтэй хандаж ирсээр дэлхийн аваргатай золгосон юм. Хожигдсон тоглолтод Ф.Мело буруутай ч, Дунгад ямар нэгэн нөөц төлөвлөгөө байгаагүй учраас шигшээ баг нь хожигдсон гэж үзэж байгаа Бразил даяар уй гашууд автан таван ч хүн амиа хорлосон таагүй мэдээ бразилчууд хөлбөмбөгт ямар их хайртайг харуулан, энэ бүхэнд шигшээ баг нь буруутай хэмээн дуу нэгтэй шуугиж байна.
Энэ хэцүү цаг үед хөлбөмбөгийн шидтэнгүүдийг хэн удирдах асуудал гол сэдэв болчихоод байгаа. Луис Фелипе Сколари, Леонардо нар хамгийн өндөр магадлалтай гэж яригдаж байна. Леонардо боломж гарвал татгалзах зүйлгүй гэж өчигдөр мэдэгдээд амжсан бол туршлагатай Л.Ф.Сколари энэ ажлыг хүлээн авахгүй гэж мэдэгдээд амжсан. Юутай ч энэ сарын сүүл гэхэд бразилчууд шинэ дасгалжуулагчтай болох юм.