Японы vлгэр, кино, хvvхэлдэйн баатруудын чуулга уулзалт Лос-Анжелост болжээ 67 фото

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Японы vлгэр, кино, хvvхэлдэйн баатруудын чуулга уулзалт Лос-Анжелост болжээ 67 фото

Японы vлгэр, кино, хvvхэлдэйн баатруудын чуулга уулзалт Лос-Анжелост болжээ 67 фото
Жил бvрийн 7-р сарын 4-нд Ємнєд Калифорни мужид Anime Expo буюу AX хэмээн хураангуйлсан нэрээр нэрлэгддэг америкийн анимэ чуулга уулзалт болдог. Японы vлгэр, кино, хvvхэлдэйн киноны баатруудын дvрд хувирсан хvмvvсийн энэхvv уулзалтын vеэр мэргэжилтнvvдийн зєвлєгєєн, хэлэлцvvлэг, борлуулалтын vйл ажиллагаа гэх мэт олон ажиллагаанууд явагддаг. Мєн багт наадам, караокены тэмцээн, тоглолтууд, anime music video-ны тэмцээн, "AX Idol" тэмцээнvvд, vдшийн бvжиг, бvхэл шєнийн турш тоглох видео болон тоглоомын єрєєнvvд, чєлєєт микрофонтой караоке зэрэг олныг хєгжєєх сонирхолтой зvйлс зохион байгуулагддаг байна. Yvнээс гадна маш олон зочид тєлєєлєгчид урилгаар ирж оролцдог ажээ. Энэ жилийн чуулга уулзалт Anime Expo 2010 нэрийн дор Staples Center-т энэ сарын 1-нээс 4-ний хооронд болсон байна. Энэ жилийн чуулга уулзалтын зочдоор японы алдартай дуу оруулагч жvжигчин Yu Asakawa, Katsuyuki Konishi, америкийн дуу оруулагч жvжигчин Kyle Hebert, японы рок хамтлаг Sophia, AKB48 хэмээх театрын багийнхан, дуучин Mell, May Nakabayashi, Megumi Nakajima, Beni, manga хэмээх зурагт комик номын зураач Rei Hiroe, японы хvvхэлдэйн кино бvтээгч Toshihiro Kawamoto, хvvхэлдэйн киноны найруулагч, дуу оруулагч Shinichi Watanabe, Kenji Kamiyama зэрэг олон арван уран бvтээлчид уригдан ирж оролцсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж