Туркийн Үндэсний Их Хурлын дарга Махмет Али Шахин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр манай оронд айлчлах байсан ч нутагт нь улс төрийн үймээн гарсан тул хойшлуулаад байна. Тус улсад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг Үндсэн хуулийн шүүх нь дэмжжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар илүү ардчилсан хэлбэртэй болж, хүний эрхийг дээдэлж, төрийн албаны ажилтнуудын эрх өргөжинө хэмээн парламент үзэж байгаа ажээ. Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг сөрөг хүчний зүгээс эсэргүүцэж Дээд шүүхдээ хандаад байгаа юм байна.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд цэрэг арми, шүүх засаглалын бүрэн эрхийг хязгаарлахаар болж буй нь шүүхийн хараат бус бие даасан байдал, армийн хүчин чадал зэрэгт сөрөөгр нөлөөлнө хэмээн үзжээ. Парламентаас дэмжлэг авсан асуудалд сөрөг хүчин эсрэгээр хандаж үймээн болсны улмаас манай улсад хийх Туркийн Их Хурлын даргын айлчлал хойшилжээ.
Өнгөрсөн жил Туркийн Ерөнхий сайд Монгол Улсайд айлчлахаар ирж яваад замаасаа буцсан юм. Улсынх нь хил дээр бууцалцаан болсноос тэрбээр Казахстаны нутгаас буцан нисч байв. Ийнхүү Туркийн дарга нарын Монголд хийх айлчлал дотоодын нөхцөл байдлаасаа шалтгаалан хойшилсоор байна.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ