Баасан лам таалал төгсжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Баасан лам таалал төгсжээ

Монголын Ардчилсан хувьгалын анхны алтан хараацайн нэг, Монголын Арчилсан холбоог үүсгэн байгуулагч  Д.Баасан ламт 2011 оны 1 сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсжээ.  Тэрээр 1989  он арванхоёрдугаар сарын 9-нд Монголын Ардчилсан холбооны анхны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалд манлайлан оролцохдоо, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх эрхийг сэргээх, Буддын шашныг шинэчлэх, БНМАУ-ын түүхийн явцад хэлмэгдсэн үй олон эх оронч төр шашны зүтгэлтэн, жирийн иргэд, ардын эмч домч, лам мэргэдийг нэр устай нь нэг бүрчлэн тогтоож, түүхэнд гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэх, хэлмэгсдийн өмнө МАХН-ыг алдаагаа хүлээхэд, тэдний ар гэрийнхэнд зохих хохирлыг нөхөн олгуулах сайн цагийг эхлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж