Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудыг зарлана

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудыг зарлана

Өнөөдөр Байгаль орчин Аялал жуулчлалын яамны хурлын танхимд 12.00 цагаас хэд хэдэн арга хэмжээ болохоор төлөвлөгджээ. Энэхүү хөтөлбөрт яамны сайд Л.Гансүх болон Төрийн нарийн бичгийн дарга нар оролцох юм. Өнөөдрийн арга хэмжээний хөтөлбөрт 500 гаруй төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй БОАЖЯ 2011 онд хамтран ажиллах гэрээ байгуулах, Байгаль хамгаалагчдын дунд зарласан "Лусын эзэд" уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ажиллагаа, Уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй 500 гаруй  аж ахуйн нэгжийг нээлттэй зарлах, Химийн хорт бодис импортлох зөвшөөрлийн журам шинэчлэгдсэнтэй холбоотой тайлбар өгөх зэрэг үйл ажиллагаа багтаж байгаа юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж