Өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Аргентиний шигшээ багийн Лионель Мессигийн хувьд баг нь Германы залуучуудад гутамшигтайгаар ялагдаж ДАШТ-ийг орхисон. Тэрбээр өдгөө гэртээ амарч байгаа бөгөөд өчигдөр шөнө болсон тоглолтын өмнөхөн сэтгүүлчтэй хөөрөлдсөн байна. Тэрбээр энэ тоглолтод Испанийн багийг дэмжиж байгаа хэмээсэн бөгөөд түүний тоглодог “Барселона” багаас шигшээдээ тоглож байгаа найман тоглогчийн талаар тус бүрчлэн ярьжээ. Эдгээр дундаас Месси багийн анд Шавигийн талаар “Шави бол дэлхийн хамгийн сайн хагас хамгаалагч, түүнтэй тоглохдоо би бөмбөг хүлээн авах тал дээр санаа зовдоггүй” гэжээ. Үүнийг нь ч баталж байгаа мэт Шави Эрнандес Германы шигшээ багийн эсрэг тун мэдрэмжтэй, ухаалаг тоглолтыг гаргаж байсан юм.
Дашрамд сонирхуулахад, өмнө нь Криштиан Рональду болон Дэвид Бэкхэм нар ч Шавиг дэлхийн шилдэг хагас хамгаалагч гэж хэлж байсан удаатай ажээ.
Холбоотой мэдээ