
Тус улсын спортын сайд Акуа Сена Дансуа санаатай гар хүрсэн тохиолдолд зөвхөн улаан хуудсаар торгоод өнгөрөх биш илүү хүнд шийтгэл ногдуулах ёстой гэж хэлсэн бөгөөд яг ямар дүрмийн өөрчлөлт хийх талаар харин хэлээгүй байна. Үүний хариуд FIFA-гийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Бид энэ талаар холбогдох дүрэм журмыг судалж байгаа. Мэдээж санаатайгаар гар хүрч, гоол орох явцыг зогсооно гэдэг гоол оруулах байсан багт хохиролтой. Энэ талаар бид Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцэнэ” гэсэн хариуг өгсөн байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хурал 2011 оны гуравдугаар сард Уэйльст болох юм. Ямар ч байсан улсынхаа түүхийг бичсэн Ганын багийн тоглогчдод Африкчууд нийтээрээ баяр хүргэж байгаа бөгөөд Ганын ерөнхийлөгч Жон Атта Миллс шигшээ багийн тамирчин бүрт 20 мянган ам.долларын шагнал өгөхөөр болсон байна.