Дунд, урт хугацааны үнэт цаас гаргана

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Дунд, урт хугацааны үнэт цаас гаргана

Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн сайд С. Баярцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан,  Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр нар оролцов.

Хямралын дараах үед дотоодын арилжааны банкууд дээр чөлөөт эх үүсвэр ихээхэн хэмжээгээр төвлөрсөн байна. Энэ хөрөнгийг төлөвлөөд байгаа хөрөнгө оруулалтад ашиглах, эдийн засаг руу үр ашигтай байдлаар оруулах хамгийн үр ашигтай хувилбар нь Засгийн газрын дунд болон урт хугацааны үнэт цаас гаргах явдал гэнэ. Энэ нь олон улсын зах зээл дээр үнэт цаас гаргахаас хялбар, мөн гадаад өрийн дарамтыг багасгах, илүүдэл эх үүсвэрийг эргэлтэд оруулан эдийн засгийн өсөлтийг хангах, мөнгөний болон сангийн бодлогын эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах давуу талуудтай болно. Засгийн газрын үнэт цаасыг гаргах техникийн асуудалд Монголбанк Сангийн яаманд туслан ажиллахаар тохиров.

Мөн мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт шалгалт хийх, мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тогтжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж