Х.Бадамсүрэн: 40 жилийн яриаг “хөдөлгөлөө”

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Х.Бадамсүрэн: 40 жилийн яриаг “хөдөлгөлөө”

Х.Бадамсүрэн: 40 жилийн яриаг “хөдөлгөлөө”
Тавантолгой төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Х.Бадамсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн “Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар 40 гаруй жилийн турш ярьсан. Энэ яриаг УИХ болоод Засгийн газар шинэлэг байдлаар шийдвэрлэн, ажил хэрэг болгох шийдвэрийг гаргалаа. УИХ жил гаруйн өмнө Засгийн газарт үндсэн чиглэл гаргаж өгсөн байсан, энэ дагуу төслөө өргөн мэдүүлсэн. Засгийн газраас оруулж ирсэн төсөл бол гарааных. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг байгуулж ард иргэддээ 10 хувийн хувьцааг ижил, тэгш нөхцөлөөр эзэмшүүлнэ. Мөн 10 хувийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүддээ арилжаална. Гэхдээ хугацаа тавьсан. 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө үйл ажиллагаа явуулж, татвар төлсөн аж ахуйн нэгжүүддээ хувьцааг арилжаална. Засгийн газар эхний ээлжинд хувьцааны 80 хувийг төрийн мэдэлд байлгая гэсэн. Цаашдаа бол төрийн мэдлийн хувьцааны хувь эзэмшлийг багасгаж, ард түмэн болоод үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааны эзэмшлийг нэмэгдүүлж таарна. Мөн Тавантолгой нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлснээр кокс, химийн үйлдвэрийг байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргана” гэлээ.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж