Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байж

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байж

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байж
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо. “Ногоон ертөнц-Байгаль орчин” төрийн бус байгууллага, иргэн Г.Мөнхзулын өргөдөл гаргасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хурал “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж тодорхой заасан атал Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтаар улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа зарим талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар тогтоож Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн  байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа. Энэ шийдвэрийн дагуу масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан Тал нуур, Их хорго, Дөшхайрхан, Ембүү-Уул, Зост-Өндөр, Улаан даваа, Баян-Уул, Нөмрөгийн гол…” гэсэн газруудын заалтын үйлчлэлийг 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж хүчингүй болголоо.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж