Монголын морин спорт уяачдын холбоо, үндэсний бөх, сурын холбоо эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас материалаа бүрдүүлэн наймдугаар сард соёлын бус өвийг хамгаалах конвенцын олон улсын Засгийн газар хоорондын хороонд илгээсэн байна. Уг хүсэлтийг олон улсын Засгийн газар хоорондын туслах байгууллага болох хяналтын хороо хүлээн авч ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд эрийн гурван наадам, хөөмийг бүртгэх нь зөв гэсэн зөвлөмжийг гаргажээ. Тус зөвлөмжийг ирэх арваннэгдүгээр сард эцэслэн шийдэх юм байна.
Н.Түвшин