Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд байна. Тухайлбал, Гадаадын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг гишүүдийн 66 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 62.7 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь батлав.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Мөнхбаатарыг томиллоо. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Б.Мөнхбаатарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирснийг гишүүдийн 85.5 хувиар дэмжлэг хүлээсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж