Юанийн ханш дахин дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Юанийн ханш дахин дээд амжилт тогтоов

Юанийн ам.доллартай харьцах ханш дахин дээд амжилт тогтоосон байна. Хамгийн сүүлийн мэдээгээр юаний ам.доллартай харьцах ханш 6.58 болж, хоёр өдөр дараалан юаний ханшид өөрчлөлт орсноос хойш ханшийн дээд амжилт тогтоосон байна.

БНХАУ-ын Ардын банкнаас юанийн ханшийн өөрчлөлтийг хийх ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Ингэснээр юанийн ам.доллартай уясан ханш уян хатан болж зах зээлд өөрийн байр сууриа эзэлсээр байна. Цаашид ч юанийн ханшийн өөрчлөлтийг шат дараатай зохион байгуулна гэдгийг холбогдох албаныхан мэдэгдэж буй юм.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж