Холливуудын
шаргал үст жүжигчин Cameron Diaz дахиад л сэтгүүлийн нүүр хуудсыг чимлээ. Энэ зун
түүнийх болж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхлээд загварын нэрт сэтгүүл “Vogue”,
дараа нь “InStyle” харин одоо “Harper"s Bazaar”-ын нүүр хуудаснаа гарчээ.
“Хөгшрөлтийн талаар би бодох дургүй. Би хөгшрөхөөс
айдаггүй. Хүн үхсэн цагт л хөгшрөлт зогсоно. Тиймээс түүнийг зогсоох гэж цаг
хугацааг эргүүлэх гэж өөрийгөө зовоох хэрэггүй гэж би боддог.
Хайр дурлал, эрчүүдийн тухай надаас сэтгүүлчид их
асуудаг. Би эрчүүд болон хөвгүүдэд үргэлж л дурлаж явдаг. Гэхдээ би эмэгтэй хүн шиг байж
чаддаг ч эр хүнтэй удаан хугацааны харилцаа тогтоож чаддаггүй. Найз нөхөд, гэр
бүлийнхэн маань намайг нөхөртэй болохыг зөвлөдөг. Харин миний хувьд гэр бүл,
нөхрийн тухай бодол намайг нэг их зовоогоод байдаггүй юм” хэмээн уг сэтгүүлд
өгсөн ярилцлагандаа ярьсан байна.
Н.Наран