Баярцогтоо чи аятайхан байгаарай

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Баярцогтоо чи аятайхан байгаарай

Баярцогтоо чи аятайхан байгаарай
Өчигдрийн Төсвийн байнгын хороо үдээс хойшхи хуралдаанаар төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг ихээхэн “халуун” уур амьсгалтай болж өнгөрсөн юм.

Хоёр намын бүлгийнхэн тойргийн чанартай нэмэлт шинэ санал гаргахгүй байхаар тохиролцсоноо Ардчилсан намынхан зөрчсөн. Санал хураалт явуулахад Ардчилсан намын саналуудыг унагаасан. Ардчилсан намын бүлгийг завсарлага авахуулна хэмээн “сүрдүүлсэн” халуухан хуралдаануудын нэг яахын аргагүй мөн байлаа.

Энэ үед намын саналыг дэмжих хүн юу юунаас илүү чухал байлаа. Тухайлбал хуралдааны танхимаас гарахаар өндөлзсөн Д.Дамба-Очир гишүүнийг сугадан “гишүүнээ байж бай л даа” хэмээн Ч.Хүрэлбаатар буцаан суулгаж байгаа харагдана.
Ийнхүү эв нэгдэлтэй байсныхаа хүчинд ч оюутны автобусны хөнгөлөлтөнд зориулан хөрөнгө гаргах тухай, Концессийн хуулийн хүрээнд Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах тухай зэрэг Ардчилсан намын саналуудыг унагаж чадлаа.

Харин Ардчилсан намынхан тийм эвтэй байж чадсангүй. Өөрийн намын бүлгийн саналыг “унагаахад” оролцож байсан Сангийн сайдад дургүй нь хүрсэн Н.Батбаяр гишүүн “Баярцогтоо чи боль л доо. Ардчилсан намын саналыг ингэж унагаагаад байдаг. Чи ч бүр Олон улсын валютын санд уусчихжээ. Чи наад гадныхантай жаргаад яваарай. Аятайхан байгаарай, чи Ардчилсан намын гишүүн биз дээ” гэх зэргээр гомдлох, уурлах зэрэгцүүлэн хэлж байв.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж