Хүүхдийн мөнгийг хэлэлцэх эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг хэлэлцэх эсэхийг шийднэ

Хүүхдийн мөнгийг хэлэлцэх эсэхийг шийднэ
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөнөөс    Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэнээр хуралдаан эхлэх аж.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Үдээс өмнөх хуралдаанд багтан Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтанд Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн болон Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал байгаа нь энэ шийдвэрийг хэрхэн гарах бол гэсэн олон хүний хүлээлтэнд хариулт өгөх юм.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж