Calvin Klein-ы шинэ нүүр царай

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Calvin Klein-ы шинэ нүүр царай

“Avatar”-ын цэнхэн бүсгүй, жүжигчин Zoe Saldana загварын нэрт брэнд Calvin Klein-ы эмэгтэй гадуур хувцасны шинэ нүүр царайгаар сонгогджээ. Тэрбээр зар сурталчилгааны зураг  авалтдаа ороод байгаа ба удахгүй бид бүхний хүртээл болох аж.
Дашрамд сонирхуулахад, жүжигчин бүсгүй саяхан сүй тавьсан билээ. Найз залуу Keith Britton-тойгоо 2000 онд танилцсан ба тэд 10 жилийн турш хайр дурлалдаа үнэнч байсан аж. “Бид хоёр үүрд хамт байх болно. Бидний хайр хангалттай цаг хугацааны шалгуурыг давсан. Биднийг юу ч салгахгүй” хэмээн ярьцгаасан юм.
Өдгөө 32 настай жүжигчин бүсгүйн энэ онд “The Losers” болон “Death at a Funeral” гэсэн хоёр кинонд тоглоод байгаа ба эдгээр кинонууд нь нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болоод буй. Харин удахгүй түүний тоглосон дахиад нэг шинэ кино “Takers” нээлтээ хийх гэж байна.

 Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж