Дандаа ингэж новширдог шүү

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Дандаа ингэж новширдог шүү

Дандаа ингэж новширдог шүү
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж банкин дахь хадгаламжинд баталгаа гаргах талаар хэлэлцсэн. Уг хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр “Хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулъя, боловсронгуй болгох хэрэгтэй, хэлэлцэх цаг нь биш” гэсэн  санал гаргасан боловч байнгын хорооны хурал удирдан явуулж байсан Ц.Даваасүрэн гишүүн түүний саналыг төдийлөн хэрэг болгосонгүй хэлэлцэж байгаа сэдвээр үргэлжлүүлсээр. Гэтэл Ц.Батбаяр гишүүн хурал удирдан явуулж байсан Ц.Даваасүрэн гишүүнд хандаж ”Хойшлуулъя гэсэн санал хураая л даа гишүүнээ, битгий новшроод байгаарай Д.Лүндээжанцан гишүүн та хоёр дандаа ингэж новширдог шүү” гэж хоёр гишүүний талаар хүн болгон анзаараад байдаггүй  занг нь дэлгэж орхилоо. Харин хуралдааны танхимд байсан гишүүд нир хийтэл инээлдэв.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж