Тавантолгойд үйл ажиллагаа явуулах эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Тавантолгойд үйл ажиллагаа явуулах эрхээ авлаа

Тавантолгойд үйл ажиллагаа явуулах эрхээ авлаа
Тавантолгойн ордыг ашиглах эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсний дагуу энэ ажлыг гардах “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс дараах асуултад хариулт авлаа.

-УИХ-аас дөнгөж сая Тавантолгой төслийг баталлаа. Төсөлд ямархуу үзэл баримтлалыг  тусгаад байгаа вэ?

-Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани Тавантолгойд үйл ажиллагаа явуулах эрхээ төрийн дээд байгууллагаасаа авлаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар болоод манай компанид том үүрэг даалгаврууд ч өгөгдлөө. Мөн тогтоолын төсөлд байгаа дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалтын асуудал, хөрөнгө оруулалтын нөхцлийн талаар стратеги хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийн, судалгаа хийх үүргийг УИХ-аас авлаа.

Хувьцаа эзэмшүүлэхийн тухайд?

-“Эрдэнэс тавантолгой” компанийг байгуулж,  түүнд ашиглалтын зөвшөөрлийг шилжүүлэн,  энэ компанийнхаа хувьцааг үе шаттайгаар ард түмэндээ 10 хувийг хувьцаа болгож өгье. Мөн хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүддээ дотоодынхоо хөрөнгийн биржээр дамжуулан, арилжаалъя. Харин 30 хүртэлх хувийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж болно гэсэн зарчмын шийдвэр гарлаа.

-Тогтоолд зааснаар охин компаниуд байгуулагдана. Тэдгээр компаниуд ямар ажлуудыг гүйцэтгэх вэ?

-УИХ-ын шийдвэрийн дагуу Засгийн газар тодорхой шийдвэрүүдийг гаргана.
Үүний дараагаар ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлнэ. Олборлолт борлуулалт, уурхай ажиллуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг эхлүүлнэ гэж ойлгож болно.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс гэрээ хэлэлцээрүүдийг ямар зарчмаар хийх бол?

-Тогтоолын төслийн хамгийн сүүлийн заалтыг та бүхэн харсан байх. Дурдсан нөхцөлүүдийг хэлэлцээд , сонгон шалгаруулалтыг явуулаад эргэж УИХ-д танилцуулахаар болж байна.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж