Ардчилсан намын саналууд унажээ | News.MN

Ардчилсан намын саналууд унажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын саналууд унажээ

Ардчилсан намын саналууд унажээ
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2010 оны төсвийн тодотголын хоёрдахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголоор Ардчилсан намын бүлгээс зарим саналыг нэмэн оруулсаныг МАХН-ын гишүүд эсэргүүцэн төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс хоёр намын бүлгийнхэн тойргийн чанартай нэмэлт санал гаргахгүй байхаар тохиролцсоноо биелүүлэх хэрэгтэй. Бид бүлгээс гаргасан бусад саналаа ч гэсэн хаалгачихсан шүү дээ хэмээв. Ингээд нэмж оруулж ирсэн саналуудыг дэмжих эсэх талаар санал  хураалт явуулахад олонх дэмжилгүй унагаалаа. Тухайлбал оюутны автобусны хөнгөлөлтөнд зориулан хөрөнгө гаргах тухай, Концессийн хуулийн хүрээнд Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах тухай зэргүүд байв. Мөн төсвийн тодотголд оруулахыг дэмжсэн боловч 2010 онд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг багаар оруулсан байна.  Энэ нь нийслэлийн дүүргүүдэд усан сан бүхий эрүүл мэндийн цогцолбор байгуулах нийт 15 сая тэрбум төгрөгнөөс 2010 оны төсөвт 10 сая төгрөгийг  хуваарилсан бөгөөд үлдсэн хөрөнгийг дараа онуудад дамжуулан хуваарилахаар болсон байна. Сум хөгжүүлэх сангийн зориулалтанд 24 тэрбум төгрөг санхүүжүүлэх болсоноос 2010 оны төсөвт 60 сая төгрөгийг суулгахаар болсон аж. Үүнийг нь Ардчилсан намын гишүүн Н.Батбаяр эсэргүүцэн уг саналыг бараг дэмжээгүйтэй адил байна шүү дээ хэмээсэн боловч байнгын хорооны хурлаас дээрхи шийдвэрээ хэвээр нь үлдээлээ.

Б.Энхмандах

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж