Ч.Сангарагчаа бол усанд унасан хүн

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа бол усанд унасан хүн

Ч.Сангарагчаа бол усанд унасан хүн
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг авч хэлэлцэх үед. УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа агишлан улсын хөрөнгийг завшсан талаар хавтаст хэргийг дахин сэргээж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулсан нь гишүүдийг талцахад хүргэсэн. Харин байнгын хороо завсарласны дараагаар УИХ-ын гишүүн Л.Гүндалай учир шалтгааныг тайлбарласан юм. “Ч.Сангарагчаа дарга бол усанд унасан хүн, усанд унасан хүн хажуудаа хөвж яваа өвсыг ч татна гэдэг шиг миний талаар будлиан үүсгэж байхгүй юу.Миний талаар оруулж ирсэн цаасыг аваад хаячихсан. Ч.Сангарагчаа даргын хувьд дээрээс дарамт ирсэн гээд байгаа. Тийм л юм бол тэр дарамтлаад байгаа хүн нь хэн гэдэг хүн байна, ямар албан тушаалтан юм бол хэлээд гаргаад ирэх хэрэгтэй. Авилгатай тэмцэх газарт миний хэргийг сэргээх эрх ч байхгүй. Хэрэв сэргээх бол ерөнхий прокурор сэргээх ёстой. Харин Ч.Сангарагчааг улсын хөрөнгө шамшигдуулсан хувьдаа улсын мөнгөөр орон сууц авсан хэргээр мөрдөн байцаалт явуулхад шалгалтын явцад бүртгүүлэлгүй чагнах төхөөрөмж оруулж ирсэн, прокуророос зөвшөөрөл авалгүйгээр хүмүүсийг чагнаж тагнасан. Үүнд нэлээд олон иргэн, албан тушаалтан, УИХ-ын гишүүдийг прокурорын зөвшөөрөлгүйгээр чагнаж тагнасан нь тогтоогдсон” гэж тэрээр тайлбарлаж байна.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж