УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Тавантолгой нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын
тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн 88.7 хувийн
саналаар тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр Тавантолгойн нүүрсний ордыг эдийн
засгийн эргэлтэд оруулах ажил замдаа шуударлаа. Гэхдээ УИХ Засгийн газарт олон ажлыг
үүрэг болгож өгч байгаагийн зэрэгцээ зарим зүйлийг судлах даалгаврыг ч хамтатган
үүрэг болголоо.
Тухайлбал,
“Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдаж,
бүх ард түмэндээ ижил тэгш нөхцөлөөр 10 хувийн хувьцаа олгоно. Мөн үндэсний аж ахуйн
нэгжүүддээ 10 хувийн хувьцааг арилжаална. Түүнчлэн 30 хувийн хувьцааг гадаад, дотоодын
хөрөнгийн биржээр арилжаалж, хөрөнгө босгох ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниар
хийлгэхээр УИХ Засгийн газарт өгөв.
Г.Дарь
Холбоотой мэдээ